Dark Light
Нийгэм | 2024-07-04

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт 6.8 хувиар өсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллагаас хагас жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 282 хэрэгт хяналт тавьж, 134 хүнд холбогдох, 94 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх буюу 66 хувь нь 18-30, 26.5 хувь нь 31-44, 5 хувь нь 45-аас дээш, 2.5 хувь нь 18 хүртэл насны иргэд байна. Хүйсийн хувьд 84 хувь нь эрэгтэй, 65.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн  87.9 хувь нь Нийслэлд, 12.1 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Архангай, Өмнөговь, Хэнтий аймагт бүртгэгджээ. 

Энэ төрлийн хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 6.8 хувиар өссөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10