Dark Light
Нийгэм | 2024-07-05

Үс засуулбал эрлэг лугаа учирна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 30 2024.07.05 БААСАН ГАРАГ 

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ДӨРВӨН НОГООН ЦАГААН МОРЬ ӨДӨР 

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна 

Наран ургах, шингэх: 05:00-20:54 

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Төмөр

Аргын тооллын долдугаар сарын 5, Сугар гараг. Билгийн тооллын 30, Хэрцгий охин одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 05:00-20:54. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10