Dark Light
Нийгэм | 2024-07-05

Нум: Материаллаг байдлаа сайжруулах, мөнгөний урсгал орж ирэх боломж гарч ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

12 ордын өнөөдрийн зурхайг танилцуулж байна.

Хонь: Нийгмийн аливаа үйл ажиллагаанд оролцон цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Хэрэггүй үрлэг зарлага гаргахаас сэргийл. Өрхийн төсвөө тооцоолж авах зүйлээ бичиж тэмдэглэн хямгатай байгаарай. Амьдралд тань чухал нөлөө үзүүлж болохуйц шийдвэрийг гэр бүлийнхэнтэйгээ сайтар зөвлөлдөж байж шийдээрэй. Охид мөрөөдлөө бодит зүйл болгохыг хүснэ. Тэдэнд аав ээжийн тусламж дэмжлэг маш их хэрэгтэй байгаа.

Үхэр: Ажилдаа гаргасан алдаанаас болж залруулж чадахгүйдээ бухимдаж гарц хайсан ч мухардалд орно. Хамтрагчийнхаа эсвэл мэргэжилтний тусламж дэмжлэгийг авах нь танд ашигтай байх болно. Хувийн асуудлаас болж гарах зардал нь ихээхэн хүндрэл дагуулж нэг хэсэгтээ мөнгөний гачигдал үүсгэж магадгүй. Ойр дотнын хүмүүстэй холбоотой асуудлууд нэлээд гарч магадгүй.

Ихэр: Зөн совиндоо итгэж ямар нэгэн зүйл хийх, шийдвэр гаргахад хүрнэ. Хувь заяа таны хичээл зүтгэл, хүсэл тэмүүллийг тань шалгаж магадгүй. Хоол хүнсний тал дээр сонголтоо зөв хийж, эрүүл мэнддээ анхаарах нь зохилтой. Дотнын хүний өгсөн зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлснээр танд ихээхэн өөрчлөлт орох болно. Архи дарс хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй.

Мэлхий: Томоохон арга хэмжээнд очих, бүтэн итгэлийг нь олж аваагүй хүмүүстэй уулзах зэрэг нь таны хувьд гэнэтийн бас эрсдэлтэй ажлуудын нэг байх бололтой. Их л төвөгтэй санагдсан ажил тань үнэн хэрэг дээрээ энгийн хялбар байх магадлалтай тул эхлээгүй байж сэтгэлээр унах хэрэггүй. Бүх эргэлзээ тээнэгэлзээгээ орхиж, өөрийнхөө хүсэл зорилгод итгэн урагшаа зүтгээрэй.

Арслан: Таны амьдрал дээр гаргасан амжилтууд тэсвэр тэвчээртэй илүү хамааралтай байх үе. Тодорхойгүй бөгөөд адармаатай асуудалд орооцолдохоос зайлсхий. Таныг хуурч мэхэлж байж мэдэх тул уулзаж ярилцаж буй хүнээ сайтар судлаарай. Даруу төлөв зан болон сонор сэрэмжтэй байдлыг хослуул. Сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулахаас бусадтай харилцах харилцаа холбоо ихээхэн хамаарна.

Охин: Та өөрийн амьдралаа өөрчлөхийг хүсэж байгаа бол нарийн төлөвлөгөө гаргаж өөрийгөө маш завгүй байлга. Түүнийхээ төлөө уйгагүй тэмцэж элдэв дэл сул зүйлээс хол байхыг зөвлөж байна. Бүсгүйчүүд шинэ танилтай болно. Зарим нэгний хувьд энэ нь хайр сэтгэлийн холбоо болон хувирч магадгүй. Өөрийн сэтгэл зүрхээ сонсож хэн нэгнийг гомдоохгүй байх хэрэгтэй.

Жинлүүр: Аливаа ажил хэрэг, үйл явц санасан зоргоор бүтэхгүйгээс гадна өнгөц харахад амжилттай мэт боловч бодит байдалтай харьцуулахад дүгнэж хэлэхийн аргагүй байгаад сэтгэлээр унана. Амьдралын эрч хүч нэлээд доод цэгтээ байгаа тул аливаа эрсдэлтэй ажил, хүнд хүчир зүйл, аюул ослоос өөрийгөө хамгаалахыг зөвлөж байна. Анхаарал халамж тавьсан хүнийг үл тоох хэрэггүй.

Хилэнц: Та өөрийнхөө чин сэтгэлээ зориулсан ажлынхаа үр дүнг үзэж чадахгүй хүрнэ. Учир нь танд илүү сайхан боломж нөхцөлийг санал болгож сонголт хийхэд хүргэнэ. Амьдралаа өөрчилж болох чухал зүйл тул сэтгэлийн хөөрлөөр хандахгүй байхыг зөвлөж байна. Болж бүтэхгүй хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Аливаа өдөөн хатгалга явуулгад автахгүй байхыг хичээ.

Нум: Материаллаг байдлаа сайжруулах, мөнгөний урсгал орж ирэх боломж гарч ирнэ. Та од шүүрсэн мэт баярласан сэтгэлээ барьж дийлэхгүй. Хамтрагч болон гаднын байгууллагын эсвэл үйлчлүүлэгчтэйгээ харилцах харьцаанд бага зэргийн асуудал гарч мэднэ. Энэ нь техник, программ хангамжаас үүдэлтэй үл ойлголцол байж болох юм.

Матар: Хүлцэнгүй байдал, бага зэргийн буулт хийх нь одоогийн нөхцөл байдлыг давахад ихээхэн тус дэм болно. Та санаанд ч оромгүй байдлаас болж өрсөлдөгчдөө бүхнээ булаалгахад хүрчээ. Гэвч энэ бол цаг хугацааны л асуудал. Асуудал аяндаа шийдвэрлэгдэнэ. Гэхдээ та өмнөх шигээ шулуун дардан замаар алхаж чадах эсэх нь эргэлзээтэй.

Хумх: Таны биеэ авч явах байдал, өөдрөг үзэл, бусдыг татах чадвар нь ажил хэргийн түнш болон хамтрагчдыг улам ихээр нэмэгдүүлнэ. Эерэг энергиэр өөрийгөө хүрээлүүлж ирээдүйн их үйлсийн төлөө сэтгэл нэгтэй зүтгэх хамтрагчаа та өөрөө сонгох болно. Шинэ санаа оноогоо хуваалцаж, хэлэлцээр хийхэд амжилттай болно. Бүсгүйчүүд дотоод эрх чөлөөгөө мэдрэх, өөрийгөө өөрчлөх зэргээр шийдвэртэй алхам хийнэ.

Загас: Таныг ажил хэргийн болон хувийн ажлаар элдэв болзоо уулзалтууд хүлээж байна. Олон зүйлийг амжуулж зохицуулахаас гадна бичиг цаастай холбоотой ажлууд таныг ядрааж мэднэ. Өнөөдөр таны хувьд шалгалт өгөх, маш чухал зүйлээс хариу сонсох, зарга мэдүүлэх зэрэг нь таатай байна. Эргэн тойрны хүмүүсийн анхаарлаас холдож чадахгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10