БИЛГИЙН ТООЛЛЫН 1 2024.07.06 / БЯМБА ГАРАГ/
ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН ГУРВАН ХӨХ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулбал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 05.01-20.53
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Огторгуй Аргын тооллын 7 сарын 6, Санчир гараг. Билгийн тооллын 1, Өглөгт охин одтой, цагаагчин хонь өдөр. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Бага халуун эхлэх улирал (22 цаг 54 минутад) эхэлнэ.
АДМИН








Нийгэм






