Dark Light
Нийгэм | 2024-07-05

Мэлхий: Амьдралын эрч хүч, энерги өндөр байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны долоодугаар сарын 06-ны 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Урьдчилан тооцоолоогүй зардлуудаас болж таны мөнгө санхүүгийн байдал тогтворгүй байна. Амар хялбараар ашиг орлого олно гэж найдах, мөн бусдаас тийм төрлийн ажил горилох хэрэггүй. Эцэстээ буруу шийдвэр гаргаснаа маш ихээр мэдрэх болно. Таны хувьд настай хүмүүсийн тань зөвлөгөө хамгийн их хэрэгтэй болно. 

Үхэр: Таны тайван амгалан байдлыг алдагдуулан олон зочид ирж магадгүй. Хайртай хүмүүсийнхээ тусламж дэмжлэгээр олон төлөвлөсөн зүйлээ бүтээх ч бие махбодын хувьд зовуурь мэдрэгдэнэ. Эрүүл мэндийн асуудал олон хүнийг сандаргаж магадгүй. Эрчүүд бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцох, танаас хамааралгүй зүйлийг өөртөө татаж наах хэрэггүй.

Хамтатгах: Хөндлөнгийн зүгээс таныг чиглэн ирсэн аливаа санал шүүмжлэл, хүсэлтэд татгалзсаны хэрэггүй. Таны үйлдсэн бүх сайн үйлс эргээд танд эергээр нөлөөлнө гэдгийг санаарай. Хосуудын харилцаа мөнгө төгрөгөөс болж таагүй байдалд хүрч болзошгүй. Ам мурийсан байдлаа эв зүйгээр эртхэн шийдвэрлэхгүй бол хурцдаж болзошгүй.

Мэлхий: Амьдралын эрч хүч, энерги өндөр байна. Мэдлэг чадвараа гүнзгийрүүлэн сайжруулж, орлого олох шинэ эх үүсвэрийг нээнэ. Мөнгө санхүүгийн хувьд бага зэргийн дэвшил гарах боловч урьдчилан төлөвлөөгүй зардлууд, хуримтлагдсан өр төлбөрийн асуудлуудад зарцуулагдах болно. Ажил болон нийгмийн бухимдал, үймээн шуугиан нь таныг хариуцлагатай байхыг шаардана.   

Арслан: Хувийн амьдрал тань сонирхолтой, гэнэтийн үйл явдлаар дүүрэн байхыг од эрхэс танд амлаж байна. Гэнэтийн мэдээ өмнө болсон чухал явдлыг нэлээд хугацаанд мартахад хүргэх болно. Бүтээж туурвих болон шинээр эхлэх эрч хүч нэмэгдэнэ. Бусдын ажил хэрэгч саналыг хүлээн авахад таатай. 

Охин: Амьдралын эрч хүч дээгүүр байхаас гадна юмс үзэгдлийн бодит байдлыг зөв үнэлж дүгнэхэд ихээхэн боломжит нөхцөлд байна. Хувийн эрх ашиг, байр сууриа хамгаалахын төлөөх шийдвэр нь олон хүнийг өөрөөсөө түлхэх, бусдад буруу хандлагыг бий болгож болзошгүй тул үг үйлдэл, гаргасан шийдвэртээ бодолтой, хянамгай хандаарай.

Жинлүүр: Ажил мэргэжлийн талбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзах хэрэгтэй. Үгүй бол энерги эрч хүч, цаг завыг тань дэмий үрэхэд хүргэнэ. Өөрөөрөө бахархах, өөрийгөө үнэлэх байдлыг тань сорьж туршина. Биеэ барих  чадвар бага, муу бодол санаа төрөх, хэн нэгэнд уруу татагдаж мэдэх таагүй өдрүүдийн нэг байна.

Хилэнц: Ажил, мэргэжилдээ үнэнч болохоо харуулж магадгүй. Таны олон жилийн хичээл зүтгэл талаар болохгүй байх. Санхүүгийн байдлаа хянаж үзэхэд илүүдэхгүй. Таны нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа бол бусдад төвөг болох зүйл хийхээс зайлсхийх. Элдэв наргиан цэнгээн, найр наадмаас холуур байхыг зөвлөж байна.   

Нум: Танд маш хариуцлагатай ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлага тулгарна. Ураг удмаа мэдэх, тэднийг өргөн хүрээнд судлах ажил нь зөвхөн таны ажил бус бүх удмын ажил болж хувирна. Өөрийн зүгээс боловсруулсан санал санаачилга нь гэр бүлийн хүрээнд багахан дэмжлэг авах ч таны урам хугарна. Бүсгүйчүүдийн өмнө сэтгэл татам, сайхан залуу гарч ирнэ.     

Матар: Ухаантай байж аливаа үйл ажиллагаанд шүүмжлэлттэй хандах, хэрэгцээгүй харилцаа холбоогоо дуусгахыг танд зөвлөж байна. Өөрийгөө зөвхөн итгэж болох хүмүүсээр л хүрээлүүлэхийг хичээгээрэй. Та өөрт байгаа айдас түгшүүр болон эргэлзээ тээнэгэлзээг ялан дийлж, өөрийнхөө талаар бодож байсан таагүй ойлголтод хүчтэй нөлөөг үзүүлнэ.   

Хумх: Сонирхолтой хүмүүстэй танилцах мөн бүтээлч ажил хэргийн уулзалтад оролцох магадлалтай. Хэн нэгнийг хорон муу үгээр утах гэж бодохын хэрэггүй. Хэрвээ та гэртээ ямар нэгэн өөрчлөлт хийхээр шийдсэн бол энэ ажлаа өөр хэн нэгэнд даалгах гэсний хэрэггүй. Өөрийн гараар хийж тухай бүрд нь шийдвэр гаргаж чадвал үр дүн нь таны сэтгэлийг татах болно.     

Загас: Та гэртээ амарч суулгүй удаан уулзаагүй хүнтэйгээ зорин очиж уулзаарай. Энэ нь амьдралд үнэтэй зөвлөгөө өгч чадах хүндтэй нэгэн гэдгийг та мэдэж байгаа. Хэн нэгэнд алдаатай мэдээлэл хүргэхээс зайлсхий. Үүнээс болж та бусдын амьдралд томоохон төвөг учруулж ч болзошгүй. Зөн совиндоо итгэж дагаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10