Dark Light
Нийгэм | 2024-07-06

СХД-ийн засаг даргаар Б.Хуягбаатарыг томилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргээс Б.Хуягбаатарыг засаг даргаар томилсон талаар мэдээллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XIX хуралдаанаар дүүргийн Засаг даргад нэр дэвшсэн Батчулууны Хуягбаатарыг тус хуралдааны төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжжээ. Тэрбээр “Сонгинохайрхан дүүрэг гэх их айлыг удирдах маш хариуцлагатай албыг хүлээж авч байна. Дүүргээ нийслэлийн хөгжлийн шинэ бүс болгохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээв.

Б.Хуягбаатар нь 2013 оноос СХД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар шатлан ахиж өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын даргаар ажиллаж байсан юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00