Dark Light
Нийгэм | 2024-07-06

Загас: Та энэ өдрийн баатар нь байх болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны долоодугаар сарын 07-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Та хэний ч өмнө нүүр бардам байхаар мэдлэг чадвараа дээшлүүлж, боловсролдоо анхаарлаа хандуул. Ахиж дэвших боломж бололцоог судлаарай. Хийхээр төлөвлөсөн зүйл тань мөнгөнөөс болж гацаанд орж магадгүй. Танд ямар нэгэн гарч олдох ч таны нэрэлхүү, нэрээ бодсон зан тань урагш алхахад тань саад болно.     

Үхэр: Өөрийнхөө зорилгыг биелүүлэхээс шантарч, хулчийх хэрэггүй. Танд боломж бага байлаа ч жижигхэн гэрлийг харж урам орон тууштай зүтгэ. Таны уйгагүй хөдөлмөрч зан чанар тань чадвартай, нөлөө бүхий хүний анхаарлыг татаж чадна. Үзэл санаа, амьдралын хэвшил өөр ч гэлээ бусдын асуудалд хошуу дүрэхгүй байхыг зөвлөж байна.

Хамтатгах: Гаднын олон зочид хүлээж авах, ахмадууддаа очих зэргээр амралтын өдрийг өнгөрүүлээрэй. Гэрт үүссэн багахан асуудлыг дор нь шийдвэрлэж байхгүй бол овоорчихвол дараа нь шийдэхэд хэцүү байх болно. Хайр дурлалын адал явдал таныг тойрохгүй. Сэтгэл зүрхний асуудалдаа хөнгөн хандах хэрэггүй. Үг хэлээ бодож харилцаандаа анхаараарай.

Мэлхий: Найз нөхдийн хүрээнд бяцхан уулзалт баяр тэмдэглэх эсвэл хэн нэгнийдээ зочлон тоглож наргиж магадгүй. Нэг нэгэндээ үзүүлэх дэмжлэг туслалцаа нь амьдралд нь ихээхэн өөрчлөлтийг авчрахуйц байна. Алс явахаар төлөвлөж байгаа бол яарч сандарч хөдлөх хэрэггүй. Гэнэтийн саад бэрхшээлээс сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Арслан: Хэн нэгэн хүний үүсгэх маргаан зөрчил өөрийгөө хянах чадвараа алдахад хүргэж магадгүй. Хэт сэтгэлийн хөөрөл нь алдаа хийхэд хүргэж болзошгүй тул өөртөө хяналттай байгаарай. Олон хүний өмнө гарах шаардлага тулгарч болзошгүй. Таны төлөө санаа зовж байгаа хүн санаснаас чинь олон байгаа тул аль болох зөв замаар алхаарай. Бага зэргийн алдаа ч олсон нэр хүндийг сэвтээж болзошгүй.

Охин: Хайртай хүмүүстэйгээ мартагдашгүй дурсамж үлдээ. Аялалд явах, шинэ нээгдсэн бүтээн байгуулалттай танилцах, спортоор хичээллэх зэрэг нь танд маш таатай амралт болох болно. Найз нөхөдтэйгөө хамтарч хийх ажлынхаа санааг олох, зөвлөлдөх хэрэг гарна. Энэ удаад эхлүүлсэн ажлаас багагүй ашиг хүртэх боломжтой.

Жинлүүр: Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, туршлага судлах зэрэг оюуны хөрөнгө оруулалт хийхэд таатай. Харин шинээр ажил эхлүүлэх, томоохон мөнгөн дүнтэй хөрөнгө оруулалт хийх, худалдан авалт зэрэг нь амжилт авчрахгүй. Та өөрийн мөрөөдлийн төлөө тууштай тэмцэгч байж чадвал ирээдүйд их боломжийг атгах болно.     

Хилэнц: Бүтээлч бөгөөд мэдрэмжтэй хүмүүсийн ажил амжилттай байх болно. Амьдралын хэмнэл идэвхтэй байвал таны авьяас билэг ундран гарж, төлөвлөсөн ажил биелнэ. Хувийн амьдралдаа нэмэр тус болох зөв зүйтэй алхмыг хийж, түүнээсээ маш их сэтгэлийн таашаал авах болно. Гэр бүл тань танаар бахархах болно.     

Нум: Дэмий сэлгүүцэх, ажлын хажуугаар гэр бүлээ тоолгүй өнгөрөх нь залуусын гаргах үйлдэл гэдэг нь тодорхой тул ахимаг насны хүмүүсийн анхаарал, зөвлөгөө хамгаас чухал байна. Тэдний хийж бүтээсэн зүйлтэй, түүнийгээ үнэлж, өөрийгөө үнэлүүлж сурахыг онцгойлон суралцаарай гэж зөвлөж байна. Бүхий л асуудлаа харилцан ярилцаж шийдвэрлээрэй тэгвэл хэл ам зөрчил үүсэхгүй.     

Матар: Буян номын газраар явах, бясалгал хийх зэргээр өөрийнхөө болон дотнын хүнийхээ сэтгэлийг сэргээнэ. Ил галын дэргэд сууж ном унших, ямар нэгэн төлөвлөгөө гаргах зэрэг нь нэг ёсны амралт болох тул та аль болох цагаа ингэж өнгөрүүлэхийг хичээ. Өнөөдөр гаргасан төлөвлөгөө маш оновчтой шийдэл байна гэдэгт итгэлтэй байж болно.     

Хумх: Амьдралд болох таагүй зүйлс түр хугацаанд болох тул тайван ханд тэгэхгүй бол өдрийн турш сэтгэл санаа хүндхэн байна. Мөнгө төгрөгөө гээгдүүлэх эсвэл хулгайд алдаж магадгүй. Эрчүүдийн хувьд тодорхой хугацаанд ирээдүйн хүсэл сонирхлоо орхиход хүрнэ. Үе тэнгийн ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж санаа сэтгэлээ хуваалцан сэтгэл санаагаа сэргээхэд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

Загас: Гэр бүлийн хүрээнд ямар нэгэн баяртай зүйл тохиолдоно. Сэтгэлийн хөөрөл, догдлолоо барьж дийлэхгүй, аз жаргалыг мэдэрнэ. Өнөөдөр хэн ч алдаа гаргасан уучлал хүртэх эрхтэй байна. Эрчүүд өөрийн үр хүүхдүүдийн өмнөөс хүлээх үүргээ маш сайн ухамсарлаж, тэдэнд бүхий л зүйлээ өгөхийг хүснэ. Та энэ өдрийн баатар нь байх болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10