2024 оны 7-р сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бодлогогүй хэлсэн үгнээсээ болж асуудалд орж болзошгүй тул хэлэх үгээ сайтар тунгааж байж гаргаарай. Эрх мэдэлд хүрсэн хэн нэгний анхаарлыг татахаар шийдсэн бол одоогийнхоосоо жаахан л идэвх зүтгэлтэй байхад хангалттай. Хэтрүүлэх хэрэггүй. Бүсгүйчүүд бага зэргийн алдаанаас болж бүгдээс татгалзах хэрэггүй. Танд бусад тань ахин боломж олгох болно.
Үхэр: Таны ажлын бүтээмж нь сэтгэл санааны тань байдалтай шууд хамааралтай байна. Хувийн асуудлаа ажилтайгаа хутгаснаар сайн юм болохгүй. Хуучны найз нөхөд тань гарч ирнэ. Найз нөхдийн харилцаа нь зарим нэг асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн нөлөөлнө. Бүтээж туурвих, уран бүтээлчдэд онцгой мэдрэмж төрүүлэх өдөр.
Ихэр: Дурын ажил тань таны хүссэн үр дүнг авчрахгүй. Шинээр танилцсан хүмүүс тань таны амжилтад ихээхэн нөлөө үзүүлнэ. Мэргэ төлгө хийлгэх, бөө удганд очих хэрэггүй. Та зөвхөн өөрийн зөн совиндоо итгэж, харж байгаагаараа бүхнийг шийдвэрлэх гэж хичээ. Хэн нэгэн танаас тусламж дэмжлэг хүсвэл эргэлзэх зүйлгүй туслаарай. Танд хариу нь ирэх л болно.
Мэлхий: Гаднаас ирэх сөрөг нөлөө, таагүй явдлуудаас болж анхаарлаа сарниулах хэрэггүй. Бүх саад тотгор, хүндрэлийг үл харгалзан элдэв урхийг тойрон гарч зорьсондоо хүрнэ. Танд төлөвлөөгүй чухал асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч магадгүй. Дотоод сэтгэлээ сонсож, итгэл үнэмшлээ даган шийдвэрлэхэд алдахгүй гэдгийг танд одод зөвлөж байна.
Арслан: Нийгмийн хүрээлэлд үл ойлголцол гарч магадгүй. Гуниглах, сэтгэлээр унах зэрэг нь таны хийж бүтээх эрч хүч, хүсэл эрмэлзэлд сөргөөр нөлөөлнө. Аливаа шийдвэр нь нийтийн эрх ашгийн төлөө бус зөвхөн амин хувийн сонирхлын төлөө байвал алдаа болох тул ямар нэгэн алхам хийхээсээ өмнө сайтар бодож, тунгаа. Ихэнх хүмүүс өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө сонголтоо хийж чадахгүй байх.
Охин: Аливаа санаачилга гаргах, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэхээс татгалз. Мөн дээд албан тушаалтантайгаа ам мурийх, үл ойлголцолд хүрэх явдал гаргахгүй байхыг зөвлөж байна. Ар гэрийн асуудалд ихэнх цагаа зарцуулна. Та төрийн байгууллагаар явж хөөцөлдөх ажлаа амжуулахад саад тотгор багатай. Хайр дурлал амрагийн явдлаас хол байсан нь дээр.
Жинлүүр: Өмнөх өдрүүдийн таагүй байдлуудыг үлдэн хөөж ирэх өдрүүдийг эрч хүчтэй угтах бэлтгэлээ хий. Агаар салхинд гарах, аялал зугаалгаар явахад таатай. Хол явахаар бол бэлтгэлээ сайн базааж ардаа үлдэх ажлаа сайтар шийдэж гарахыг зөвлөж байна. Таны хайхрамжгүй өнгөрүүлсэн зүйлээс болж ямар нэгэн таагүй явдал болж болзошгүй.
Хилэнц: Ажил хэргийн төлөвлөгөөнд олон ахиц дэвшил байгаа ч зарим нэг нөхцөл байдлын улмаас төлөвлөсний дагуу байж чадахгүй байх. Гэвч таны хичээл зүтгэлийн ачаар бүгдийг цаг хугацаандаа гүйцэтгэж чадна. Зорилготой эхлүүлсэн бүхэн хожим сайн сайхан үр дүнг авчирна. Ашиг орлого нэмэгдэж материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарна.
Нум: Зарим нэг хүмүүсийн ухаангүй тэнэг үйлдлээс болж санхүүгийн байдал дордоход хүрч болзошгүй. Хийж дадсан ажилдаа бүх хүчээ зориул. Хэт ядрах, ажлын ачааллаас болж өвчин тусах магадлалтай. Эд хөрөнгөтэй холбоотой янз бүрийн асуудлууд гарч болзошгүй. Та гэр бүлийн хүрээнд хувийн асуудлаа шийдвэрлэхийг зөвлөж байна. Асуудлын хүрээг тэлэх хэрэггүй.
Матар: Сэтгэл хөдлөлдөө баригдаж хэлсэн үг, хийсэн үйлдэл тань таны бусадтай маргаан зөрчилдөөнд оруулж, ихээхэн шуугиан дэгдээхэд хүргэнэ. Энэ нь танд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй өвдөхөд хүргэж болзошгүй. Гайхамшиг тохиож таны хүсэл биелэх эсвэл ажлыг тань өмнөөс чинь хийж өгнө гэж найдах хэрэггүй. Өөрөө өөртөө эзэн байхыг танд сануулж байна.
Хумх: Амьдралын мөн чанар, зорилгоо тодорхойлж төлөвлөхөд таатай. Хэн нэгний муу нөлөөнд автахгүй байхыг хичээгээрэй. Танд найз нөхрийн зөвлөмж маш их хэрэгтэй байгааг нуух хэрэггүй. Бүсгүйчүүд холоос ирэх зочноо хүлээгээд тун завгүй байх болно. Ойрд байгаагүйгээр дуу шуутай, хөл хөдөлгөөн ихтэй, айлчин гийчин ирж гэр дүүрэн, халуун дулаан уур амьсгал зонхилно.
Загас: Бүтээлч байдал, оюунлаг, хөдөлмөрч байдлаараа бусдын анхаарлыг татаж чадсан таны хувьд ахин олон олон боломж гарч ирэх болно. Та хэн нэгэнд даган дуурайх, үлгэрлэхийг хүссэн хүн нь байж чадна. Өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсээ гүйлгэж нэг хараарай. Та бүхий л бололцоогоо дайчлан тусламжийн гараа сунгаж, талархлын үгээ хэлж, зөвлөгөө зөвлөмж авах болно.
АДМИН








Нийгэм






