Dark Light
Нийгэм | 2024-07-07

Мориноос унаж, 3 хүүхэд нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүд ахуйн хүрээнд болон зам тээврийн осолд өртөх эрсдэл нэмэгдлээ. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад бага насны хүүхэд мориноос унаж нас барсан гэх 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ хэрэг Архангай, Хэнтий аймгуудад гарчээ. Мөн энэ оны долдугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Төв аймаг, Булган аймгийн нутаг дэвсгэрт 7-9 насны 2 хүүхэд мориноос унаж бэртэн Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. 

Улсын баяр наадмын өдрүүдэд унаач болон бага насны хүүхдүүдээ морь унахад нь анхаарал сэрэмжтэй хандаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10