Dark Light
Нийгэм | 2024-07-08

Хүүхдийн эрх зөрчсөн иргэнийг 300 мянган төгрөгөөр торгов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим орчинд нэр бүхий хаягаас энэ оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Хүүхдээ ингээд ганцаар цоожлоод явчихдаг юм байх даа.. ” гэсэн видео мэдээлэл нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууцны цонхоор бага насны хүүхэд унах гэж байна” гэх дуудлага мэдээлэлд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс гомдол, мэдээллийн бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэн Х-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрхийг зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 

6.20 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг зөрчих

7.Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10