Dark Light
Нийгэм | 2024-07-08

Алба хаагчдад цол, шагнал гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.Энэхүү арга хэмжээ өнөөдөр /2024.07.08/ Нийслэлийн цагдаагийн удирдах газарт амжилттай зохион байгуулав.

Тэмдэглэлт баярыг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс Төрийн дээд шагналаар 186, Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар 554, Цагдаагийн байгууллагын шагналаар 362, нийт 1102 алба хаагч, ажилтнууд шагнагдсан юм.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд хэлсэн үгэндээ “...Цол бол гоёл биш үүрэг хариуцлага, дадлага туршлага, мэргэшсэн байдлын илэрхийлэл гэдгийг Та бүхэн ойлгож төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, гавьяа зүтгэлээ үнэлүүлэн Төрийн болон салбарын одон медаль, цол шагнагдсан Та бүхний эзэмшсэн мэргэжил, эрхэлж байгаа ажил, албаар аав, ээж, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон төдийгүй Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн бахархаж байгаад итгэл төгс байна.

Цагдаагийн төв байгууллагаас алба хаагчдынхаа ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгаа, үйл ажиллагааны мэргэшсэн байдлыг хангах талаар бодитой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Цаашид Та бүхнийг хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ чин шударгаар амжилттай хэрэгжүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрөө түвшин, түмэн олноо амар амгалан байлгахын төлөө илүү их эрч хүчтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна...” хэмээв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10