Dark Light
Нийгэм | 2024-07-08

Эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг Унгараас баривчиллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооноос Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа Монгол Улсын иргэн “Т”-г Унгар улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран саатуулан баривчилсан байна.

Уг этгээд нь өмнө нь удаа дараа бусадтай бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бус бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан, бусдыг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, хутгалж гэмтээсэн гэх хэргээр ял шийтгэл эдэлж байсан бөгөөд гадаад улсад оргон зайлж Турк улсад орогнож байгаад Унгар улсад ирж Монгол иргэдийг удаа дарамталж, хүчирхийлсэн гэх мэдээллийн дагуу Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооноос Унгар улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран тусгай ажиллагааг зохион байгуулж уг этгээдийг баривчилсан юм. 

Шилжүүлэн авчрах ажиллагааг ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ-тай хамтран зохион байгуулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10