Dark Light
Нийгэм | 2024-07-08

Өөрийнхөө үр хүүхдүүдээр морио унуулаад айраг, түрүү хүртсэн наадам хамгийн сайхан нь

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал одон, медаль гардууллаа. Энэ үеэр Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат тод манлай уяач Д.Онон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Түүнээс сэтгэгдлийг нь сонслоо.

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цолыг хүртсэнд баяр хүргэе. Энэхэн агшинд төрж буй сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй шагнал авсандаа маш их баяртай байна. Морин уралдааныхан болон малчид бидний хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн төр засаг болон Монгол Улсын Ерөнхийлөгчдөө талархаж байгаагаа илэрхийлье. Үүнээс гадна өөрийн төрж өссөн Төв аймгийн Сэргэлэн сум болон одоо оршин суугаа Дорнод аймгийн Баянтүмэн сумын ард түмэн тусалж дэмжиж байдагт талархаж байгаагаа дамжуулъя. 

-Таны түрүү дундаас хамгийн сайхан сэтгэлд үлдсэн нь аль нь байдаг вэ?

-Хамгийн анхных л байдаг даа. Миний хүү Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэг. Хоёр хүүгээрээ морь унуулдаг байлаа. Одоо том залуучууд болж, Тод манлай уяач, Манлай уяач болсон байна. Тэр л хамгийн сайхан байдаг. Өөрийнхөө үр хүүхдүүдээр морио унуулаад айраг, түрүү хүртээд ирж байх шиг сайхан зүйл хаа байх вэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10