Dark Light
Нийгэм | 2024-07-08

Бог малын мялзан, хонины цэцэг өвчний тандалт хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан, хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, болзошгүй эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, халдварын тархалтыг магадлах зорилгоор эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалт судалгааг төв болон зүүн бүсийн 14 аймаг, нийслэлийн малчин өрхийг хамруулан ажиллалаа.

Эдгээр 14 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын удирдлага, мэргэжилтнүүд, холбогдох сум, дүүрэг, тасгийн мэргэжилтнүүдэд тандалт судалгааны удирдамжийг танилцуулж, арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10