2024 оны долдугаар сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хувийн амьдралд хамт ажилладаг хүнээс тань таны бодож, төсөөлж байгаагүй зүйл гарч таныг нэлээд гомдоож мэднэ. Энэ нь холбоо харилцаагаа таслахад хүргэж магадгүй. Мөнгөтэй холбоотой ажилд анхаарал сулруулж, хуумгай хандаж болохгүй. Таны хувьд эрсдэлтэй өдрүүдийн нэг. Сэтгэлээр унах, хямрах нь бие махбодыг сульдуулна.
Үхэр: Хүнд өдөр. Гэнэтийн осол аваар, машин техник, цахилгаантай холбоотой ямар нэгэн зүйл тохиолдож болзошгүй тул бүх үйл хөдлөлдөө үргэлж хянамгай байхыг зөвлөж байна. Эрчүүд танилтайгаа уулзахдаа хий цэцэрхэх, байхгүй зүйлийг байгаа мэт худал ярьснаасаа болж эргээд гарах гарцаа хайх байдалд хүрнэ.
Ихэр: Ямар нэгэн үүрэг амлалт авах, аль эсвэл үүрэг амлалтаа биелүүлэхийг шаардах хэрэггүй. Шинэ төсөл, хөтөлбөрийн ажлаас үүдэлтэй аливаа асуудлууд таныг хэсэг хугацаанд төөрөлдүүлж, урам зоригийг тань мохоож мэдэх юм. Хэрэв та өөрт тулгарсан хүнд үеийг давж, саад бэрхшээлийг туулан гарч чадвал амжилтыг заавал олох болно.
Мэлхий: Нэлээд олон ашигтай төсөл төлөвлөгөөг бага хүчээр, богино хугацаанд гүйцэтгэж чадах төлөвтэй. Эдгээр төслүүд нь их хэмжээний ашиг орлого, нэр хүндийг авчрах магадлал өндөр байна. Зарим нэг бүсгүйчүүдийн хувьд сэтгэл хямарч болох ч энэ нь нойргүйдлээс ихэвчлэн болсон байж магадгүй. Энэ үед ямар нэгэн зүйл дээр эцсийн шийдвэр гаргах хэрэггүйг анхааруулж байна.
Арслан: Таны ажлын ур чадвар өндөр байх тул ямар ч үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэж чадна. Чухал үүрэг хариуцлага шаардсан ажлыг амжилттай гүйцэтгэсэн бол албан тушаал ахих санал гаргахад тохиромжтой үе. Эхлүүлсэн ажил тань амжилт дагуулах магадлалтай. Гэхдээ улам их хичээл зүтгэл, идэвх чармайлт гаргаж байж хүсэж байж үр дүнгээ хүртэнэ гэдгийг санаарай.
Охин: Эрчүүдийн хувьд товлосон ажлаа амжилттай дуусгаж, хуучин алдаа дутагдлаа засаж чадна. Харин бүсгүйчүүд хамтран зүтгэгчдээ анхааралтай ажиглаж, ажиллаж буй хөтөлбөрийнхөө төлөвлөгөөг дахин сайтар шалгах хэрэгтэй. Ажил алба тань танаас ер бусын өндөр төвлөрөлт, сахилга бат, зохион байгуулалтыг шаардах болно.
Жинлүүр: Аливаа тулгарах саад бэрхшээлийг үл тоон санал болгосон шинэ төслийг хүлээн авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Харилцагч болон хамтрагчтайгаа харилцаагаа муутгах хэрэггүй. Зөвшилцөлд хүрсэн гэж бодож буй асуудлаа ахин нэг харахад буруудахгүй. Гэр бүлийн харилцаанд нөлөөлөхүйц эд материалын нөхөгдөшгүй алдагдал гарах магадлалтай.
Хилэнц: Ажил хэргийн асуудал тулгарч магадгүй. Гэрээ хэлэлцээр, албан ярилцлагын үед бусдын үйлдэлд тэвчээртэй хандахгүй бол зарим асуудлын гол буруутан нь болж мэднэ. Энэ нь зөвхөн албан тушаалтан гэлтгүй хэнд ч тохиож болзошгүй. Зарим эмх замбараагүй харилцаа нь таныг бусдын өмнө ичгэвтэр байдалд орох шалтгаан болно.
Нум: Хурц ухаан, аливааг дүгнэж чадах чадвар тань энэ удаагийн ажилд ихээхэн нөлөө үзүүлж эерэг үр дүнг авчрах болно. Та бүхий л оньсого, таавар болон амьдралд тулгарах асуудлыг тайлж чадна. Өөртөө итгэлтэй байдал мөн өөдрөг үзэл нь бусад бүх асуудлыг шийдэж чадна. Танд гэнэтийн орлого эсвэл төлөвлөөгүй зардал гарч магадгүй.
Матар: Бие эрхтэн хурц, эрч хүчтэй байна. Амьдралдаа томоохон шийдвэр гаргаж магадгүй. Таны азтай байдал улам нэмэгдэж бодит байдлаас дүгнэлт хийж шинэ санаа гаргах чадвартай байна. Та хэн нэгнээс ялангуяа ойр дотнынхоо хүмүүсээс мэдээлэл хүлээн авах, эсвэл тэдний гуйлтыг хүлээн авч магадгүй. зарим тохиолдолд ганцаар байж тунгаан бодох шаардлага тулгарч мэднэ.
Хумх: Төрийн байгууллагад хандах гэж байгаа бол цагаа маш сайн тооцоолох хэрэгтэй. Олон хүнтэй харилцахад нэлээд хүндрэл бэрхшээлтэй тул та ч мөн адил бусдыг ойлгох сэтгэлтэй бай. Орлогоо нэмэгдүүлж зарлагаа багасгах тал дээр дорвитой арга хэмжээ ав. Янаг амрагийн явдалд орооцолдох хэрэггүй. Бүтэлгүй зүйлтэй учирна.
Загас: Өөрчлөлт шинэчлэлт хийх, урт хугацааны төлөвлөгөө боловсруулна. Та өөрийн алдаа дутагдал дээр үндэслэн маш их зүйлийг өөрчлөхийг хүснэ. Хэрэв танд туслах итгэлтэй хүнээ зөв олж чадвал таны хүч хүрэхгүй зүйл гэж үгүй санагдана. Хайр дурлалтай учирч, адал явдал, олон сайхан зүйлүүдийг үзэж, мэдрэх цаг үе бүсгүйчүүдэд тохионо.
АДМИН








Нийгэм






