Сэлэнгэ аймаг, Түшиг сум Ар нуга багийн “Гурван хувил-Элстэй” гэдэг газарт "Ойн түймэр гарч байна" гэсэн дуудлагыг долдугаар сарын 7-ны өдрийн 16:30 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж долдугаар сарын 8-ны өдрийн 04:30 цагт цурамд оруулан 08:35 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар гал түймэрт 15 га орчим талбай өртөж шатсан.
Нийгэм | 2024-07-09
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






