2022 онд шинэчлэн найруулсан Үндэсний баяр наадмын тухай хуульд аймаг сумын баяр наадмыг долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, Улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан байна. Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно. Баяр наадмыг тэмдэглэх хугацааг наймдугаар сарын 10-ны өдрөөс хэтрүүлэхгүй байхаар тогтооно.
Хурдан морины уралдаанд уралдах морийг 8, түүнээс дээш насны хүүхэд унана.
Төв цэнгэлдэх хүрээлэн нь нийт 10,755 суудалтай, 18 хаалгатай бөгөөд ойр орчинд нь А, Д, Ж, Ү, Г гэсэн ангилал бүхий 6,550 автомашины зогсоол, 240 орчим худалдаа үйлчилгээний цэг байгуулагдана.12000-18000 орчим иргэдийн тойрох хөдөлгөөн хийгдэж, их ачааллын үедээ 20000 орчим хүн цугларч баяр наадмыг үздэг.
Хүй долоо худгийн наадмын талбай нь 13.6 га газартай бөгөөд А, Д, Ж, Ү, Г, М гэсэн ангилал бүхий 11.500 автомашин байрлуулах зогсоол, “Соёлын тойрог”, “Үйлчилгээний тойрог” орчим нийт 390 худалдаа үйлчилгээний цэг, 150 орчим уяачийн гал, соёолон насны хурдан морины уралдааны үеэр 30.000 орчим иргэд цугларч нааддаг.
Цагдаагийн байгууллагаас хамгаалалт зохицуулалтад Хүй долоо худгийн наадмын талбай нь 13.6 га газартай бөгөөд А, Д, Ж, Ү, Г, М гэсэн ангилал бүхий 11.500 автомашин байрлуулах зогсоол, “Соёлын тойрог”, “Үйлчилгээний тойрог” орчим нийт 390 худалдаа үйлчилгээний цэг, 150 орчим уяачийн гал, соёолон насны хурдан морины уралдааны үеэр 30.000 орчим иргэд цугларч нааддаг.
Төв цэнгэлдэх орчмын зогсоолын төлөвлөлт 5 төрлийн 7850ш зөвшөөрөл тараагдсан, үүнээс нээлттэй зогсоол 5900, зөвшөөрөлтэй зогсоол 1900, арын албаны зогсоол 50 байна.
Хүй долоон худаг Зогсоолын зөвшөөрөл, байршил 7 төрлийн 11,400 ш зөвшөөрөл тараагдсан байна.
“102 police” апплейкешн
Иргэд олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэнд ойртуулах зорилготой “102 police” аппликейшн ашиглалтад орлоо.
Гар утасны 102 аппликейшнийг үйл ажиллагаанд нэвтэрснээр иргэд олон нийтэд гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээллийг мессeжээр болон дүрст хэлбэрээр өгөх, дуудлага мэдээлэл өгсөн цагдаагийн авто машины байршлыг харах зэрэг ач холбогдолтой.
“102 police” аппликейшнаар дамжуулж Замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалттай бүс, замын хар цэгийн мэдээлэл, цагдаагийн байгууллагын байршил болон холбоо барих мэдээллийг харах, Иргэд олон нийтээс ирүүлсэн зөрчлийн мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх, зөрчлийн урамшууллыг олгох, Эрэн сурвалжлалт болон шуурхай мэдээ, урьдчилан сэргийлэх аяны талаар цогц мэдээлэл авах бүрэн боломжтой болно.
Мөн цагдаагийн байгууллагад гаргасан дуудлага, гомдол мэдээллийг аль байгууллагын хэн гэдэг алба хаагч шалгаж байгаа болон хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авч шийдвэрлэж ажилласан талаарх мэдээллийг нэг доороос хурдан шуурхай авах боломжийг олгох зорилготой иргэн бүрд зориулсан аппликейшн юм.
УСНЫ ОСЛООС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Урин дулааны улиралд амралт зугаалга, баяр наадам гээд гэр бүл, найз нөхдөөрөө хөдөө орон нутагт зорчих, голын эрэг дагуу амарч зугаалахдаа гол усны аюул эрсдэлээс сэрэмжтэй байвал зохино.
2023 он, энэ оны эхний хагас жилийн байдлаар урсгал болон тогтоол усанд 70 орчим хүний амь нас хохирсны 40 орчим нь насанд хүрээгүй хүн, өөрөөр хэлбэл бидний байнгын хараа хяналтад байх ёстой 17 хүртэл насны хүүхдүүд байна.
Усанд живж, амиа алдсан иргэдийн дийлэнх буюу 90 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ осолддог гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлсэн байдаг.
Иймд иргэд та бүхэн дараах зөвлөмжийг хэрэгжүүлнэ үү.
1. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, нууранд сэлэхгүй байх;
2. Хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол мөрөн, тогтол усны орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй, тэдэнд усанд осолдох эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр хэлж ойлгуулах;
3. Зориулалтын бус хийлдэг завь, гудас, хөвөгчийг ашиглахаас зайлсхийж, зайлшгүй тохиолдолд аврах хантаазыг зөв хэрэглэж, бэхэлгээ хийсэн байх;
4. Цаг агаарын мэдээтэй тогтмол танилцаж, аяллын цаг хугацааг зөв сонгон, салхи шуургатай үед болон түргэн урсгалт голын усанд сэлэхээс зайлсхийх,
5. Тээврийн хэрэгслийн жолооч нар гол мөрний усны түвшин нэмэгдсэн, бороотой үед баталгаат гүүр,тэмдэглэгээ бүхий гарц, гармаар зорчих;
АДМИН








Нийгэм






