Монгол Улсын тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн босгон дээр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажилт гаргасан салбарын нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн одон медалиар шагналаа.
Гавьяат тээвэрчин цолоор
Зам, тээврийн хөгжлийн яамны ахмад настан Г.Цэдэв,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
Зам, тээврийн хөгжлийн яамны Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Гэрэлням
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ахлах мэргэжилтэн З.Мягмарсүрэн
Алтан гадас одонгоор
Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ахмад настан Б.Цэцэгмаа,
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1-р өртөөний довын диспетчер Л.Гансүх
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Зүтгүүрийн аж ахуйн албаны харьяа илчит тэрэгний туслах машинч Б.Баясгалан
“МИАТ” ТӨХК-ийн ахлах инженер Ж.Шижирбаатар
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ахлах механик Л.Баасансэрээтэр
“Авто замын машин механизм” ХХК-ийн жолооч С.Жаргалсайхан
Хөдөлмөрийн хүндэт медалиар
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан нарыг шагналаа.
”Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Санчирдорж,
”Тэргүүний замчин” хүндэт тэмдгээр
Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Заансүх,
”Хүндэт төмөр замчин” хүндэт тэмдгээр
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүтгүүрийн депо, ахмад настан З.Даваадорж
”Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр
“Синдарин Транс” ХХК-ийн жолооч Н.Отгондаваа
Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын шинжээч П.Насанжаргал нарыг тус тус шагналаа.
АДМИН








Нийгэм






