2024 оны долдугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таныг өнгөцхөн дүгнэх биш дотоод мөн чанар, авьяас билэг, ур чадварыг тань олж харан, үнэлж дүгнэх нэгэнтэй учирна. Өөрийнхөө төсөөлж ч байгаагүй зүйлээс маш их ашиг орлого олох боломжтой болно. Та амьдралаас юу хүсэж мөрөөдөж байна түүнийгээ биелүүлэхийн төлөө эргэлт буцалтгүй тэмцэж эхлээрэй. Гэрэл гэгээ цацрах өдөр ойрхон байна.
Үхэр: Ямар нэгэн шийдвэр гаргах, сонголт хийх мөч ирэхэд өөрийн зөн совингоо дагахад алдахгүй гэдэгт итгэж болно. Хов жив, хэрүүл маргаанаас хол байхыг зөвлөж байна. Өнөөдрийн гол зүйлээсээ ажлаа эхлүүл. Хүрээлэн буй орчин, амьдарч буй газраа цэвэр цэмцгэр үлгэр жишээ байлгахын төлөө гэр бүлээрээ бүхий л хүчээ зориулна.
Ихэр: Эрүүл мэндийн асуудалдаа анхаарал хандуул. Таны хувьд хийж гүйцээгүй болон хийхээр төлөвлөсөн ажлаа шуурхайлан дуусгах нь зүйтэй. Уур бухимдлаа дарж аль болох тайван байхыг зөвлөж байна. Та үргэлж бусдын дэмжлэг тусламжийг авах биш эсрэгээрээ бусдад өөрийн боломжийн хэрээр өгч, баярлуулж байх нь таны замыг гэрэлтүүлэхэд ихээхэн нөлөөлнө.
Мэлхий: Ойр дотнын найз нөхдөд тань таны тусламж дэмжлэг хэрэгтэй болж магадгүй. Өөрт болон ойрын хүний асуудалд нухацтай хандаж өөрийн боломж бололцоогоо байж болох хэмжээнд ашиглаарай. Өндөр өртөгтэй бараа худалдан авахаас энэ удаад татгалзсан нь дээр байх. Мөнгөний гачигдалд орохгүйн тулд ашиггүй хэрэглээгээ танаарай.
Арслан: Янз бүрийн асуудал ундарч магадгүй өдөр. Энэ үед сайн үйл хийх хүсэл аяндаа бий болно. Аливаа олон нийтийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгөх боловч хамаг анхаарлаа хандуулах хэрэггүй. Хувийн харилцаа ил тод бөгөөд итгэлцэл дүүрэн байх тул гэр бүлийн уур амьсгал сайхан байна. Өнөөдөр өөрт ахадсан, хүнд хүчир ажил хийхээс зайлсхий. Бэрхшээл тохиох магадлал өндөр байгаа тул хэцүү ажил бүү төлөвлө.
Охин: Та бусдад буруу ойлгуулах үйлдэл хийж магадгүй. Учир нь найрсаг сайхан сэтгэлээр хандсан хандлагыг тань хөнгөмсөг, танд хандтай байгаа мэтээр мушгиж ашиглахыг оролдох нэгэнтэй учирч мэднэ. Яаруу сандруу, дутуу дулимаг ойлгосон зүйлийнхээ араас улайран тэмцэх хэрэггүй. Ул суурьтай, баттай мэдээ мэдээлэлд ач холбогдол өг.
Жинлүүр: Бүсгүйчүүдийг од гараг ивээлдээ авсан тул энэ өдөр өөрийн хийхийг хүссэн, өөрчлөхийг хүссэн бүхий л зүйлээ зоригтой барьж ав. Сэтгэл санааны байдал ч таатай, баяр баяслаар дүүрэн байх болно. Хувь заяаны өөрчлөлтүүдэд барьц алдалгүй нүүр тул. Хичээл зүтгэл бүрийг тань үнэлэх болно. Хайртай хүмүүстэйгээ халуун дулаан яриа өрнүүл.
Хилэнц: Өмнөх ажлаа гүйцээгүй хүмүүс өнөөдөр цаг сунгаж ажиллах бололтой. Ажлаа цэгцлэхгүй бол сайхан амралтын тухай бодоод ч хэрэггүй. Өөрийнхөө биеийн амрыг харж бусдын ажлыг хүндэтгэхгүй байх хэрэггүй. Бусдын итгэлийг алдахгүй болсон цагт амжилт, үр дүнг хүртэнэ гэдгийг санаарай. Төлөвлөсөн бүхий л ажлаа өдөртөө багтаан гүйцээ.
Нум: Өөрөөсөө өндөр албан тушаалтантай харилцах нэлээд ярвигтай ч та өөрийн арга барилаараа амархан ойлголцож чадна. Зарим нэг нь улс төр сонирхож үзэл бодлоо илэрхийлэхийг хүснэ. Өөрийн боловсруулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх санаа одоохондоо байхгүй л бол хэн нэгэнд дэлгэлгүй өөртөө хадгал. Урдаа тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмцэгч байгаарай.
Матар: Сэтгэл санаагаа тайван байлгах тал дээр түлхүү анхаар. Аливаа муу муухай бодол, мэдээ мэдээллээс хол байх хэрэгтэй. Таны ажил хэргийн ахицыг нэмэгдүүлэх хэн нэгний дэмжлэг тусламж болон нөлөө бүхий хүний ивээл ирж магадгүй. Амьдралд тань ямар нэгэн өөрчлөлт орж болзошгүй. Хайр дурлал, гэрлэлт, амлалттай холбоотой зүйл тохиолдоно.
Хумх: Ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө танд үнэхээр шаардлагатай эсэх, та үүний талаар хэр зэрэг мэддэг вэ гэдгээ сайтар нягталж шалгахыг зөвлөж байна. Өөрийн хүч хүрэх зүйлээ л барьж ав. Эргэлзээтэй эсвэл өөрөөсөө ахадсан зүйлд хамаг хүчээ барахгүй байхыг зөвлөж байна. Ойр дотнын хүмүүсийн зөвлөмж, тусламжийг авахаас татгалзах хэрэггүй.
Загас: Хуучин найз нөхөдтэйгөө уулзаж холбоо тогтоосноор таны ирээдүйд хийх ажлыг амжилттай байлгах, санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах эх үүсвэрээ бий болгоно. Олон хоног ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсийн нар гарч бие болон тархиа амраах мөч ойртож байна. Хийж бүтээсний үр шим тань таны сэтгэл хангалуун байж чадахуйц хэмжээнд байна.
АДМИН








Нийгэм






