Dark Light
Нийгэм | 2024-07-09

ГССҮТ-ийн эмч , сувилагч нар төрийн дээд одон медалиар шагнууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч Д.Оюунжаргал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Ууганбаяр “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Б.Мөнгөнсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа. 

Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан сувилагч Б.Мөнгөнсүх эрүүл мэндийн салбарт 24, их эмч Д.Оюунжаргал 21, салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Ууганбаяр найман жил ажиллаж байгаа арвин туршлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10