Dark Light
Нийгэм | 2024-07-09

Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн их засварыг ирэх сарын 25-нд дуусгана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн одоогийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүйн улмаас ус алдах, өвлийн улиралд анги, танхим хүйтэн байх зэрэг асуудлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Иймээс жил тус сургуульд иж бүрэн засвар хийж, жишиг сургууль болгохоор нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгасан юм.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр өнөөдөр гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон холбогдох албаныхантай уулзаж, тус сургуулийн засварын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Тус сургуулийн засварын ажлыг энэ сарын 3-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд ирэх сарын 25-нд дуусгахаар төлөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10