Dark Light
Нийгэм | 2024-07-10

Наадмын бэлтгэл тохижилтын ажил бүрэн хангагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эхлүүлсэн. Энэ жилийн баяр наадмыг угтан доорх бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо, НЗДТГ, Захирагчийн ажлын албанаас хийж гүйцэтгэлээ.

- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгосон

-7000 ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийж дууссан

-Зогсоолд нийт 220 автомашин зогсох боломжтой бөгөөд үүний 8 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бол тав нь том оврын автобусны зогсоол байхаар төлөвлөсөн

-Баяр наадмын үеэр хүнс үйлдвэрлэл чиглэлээр асар худалдаа байршуулах 40 зогсоол байгуулсан 

-16 цамхагт шинэ лед гэрлийг суурилуулсан

-Мөн хүрээлэнгийн урд хэсэгт зураг даруулах хэсэг гаргаж өгөхийн зэрэгцээ хойд талд нь хүүхдийн бүс бий болгон дотор нь олон төрлийн тоглоом байршуулсан

-Баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэхээр төлөвлөлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10