Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоон худагт хязаалангийн уралдаанаар эхэллээ.
Энэ жилийн баяр наадамд 256 хязаалан уралдахаар бүртгүүлснээс 152 нь гарааны зурхайгаас эргэсэн юм.
Хурдан хязаалангийн уралдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Чинзоригийн хээр түрүүллээ.
Аман хүзүүнд Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ, айргийн гуравт бор халзан үрээ, айргийн дөрөвт О.Баярмагнайн бор, айргийн тавд Гантулгын хээр үрээ хурдаллаа.
АДМИН








Нийгэм






