Баяр наадмын өдрүүд болон аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, жуулчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай зэрэг хүн ихээр цуглардаг олон нийтийг хамарсан арга хэмжээний үед санамсар, болгоомжгүй байдлаасаа болж эд зүйлээ хулгайд алдах, гээх, орхих зэргээр эд хөрөнгөөрөө хохирдог.
Иймд цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлж эд зүйлээ хараа хяналтгүй орхихгүй байх, хэтэвч, гар утас, бэлэн мөнгө болон бусад үнэт зүйл биедээ авч яваа тохиолдолд хянамгай байхыг сэрэмжлүүлж байна.
Хэрэв иргэн та халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон бол дараах мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хандах боломжтой. Үүнд:
Төв цэнгэлдэх хүрээлэнд: №9 хаалга “Цагдаагийн шуурхай бүлэг”
Хүй долоо худаг: “Цагдаагийн хүрээ”
Цагдаагийн байгууллагын 102 дугаар болон харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст хандах боломжтой юм.
АДМИН








Нийгэм






