Хүн төрөлхтний соёлын биет бус өв, Монгол үндэстний бахархал, Монголчууд бидний түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуур хөгжмийг сурталчилан таниулах зорилготой юм.
Тус үзэсгэлэнд эртний хийцлэлийн 20 төрлийн морин хуур, орчин цагийн хийцлэлтэй 10 төрлийн Морин хуурыг дэлгэн үзүүлнэ.
Морин хуур хөгжмийг эрхэмлэн дээдлэн залах тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан “Морин хуур өргөө” үзэсгэлэн 2024 оны 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
АДМИН








Нийгэм






