Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа болон зохион байгуулалтын талаарх мэдээллийг өглөө.
Баяр наадмын ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал: Жил жилийн наадмын дараа ард түмэн оройн цагаар нээлт болдог бол гэх мэтээр ярьдаг. Хүн бүр үүнийг сэтгэлдээ тээж явдаг. Тэгэхээр энэ жил манай багийн зүгээс үүний эхлэлийг тавьж байгаадаа маш их баяртай байгаа. Дараа дараагийн наадмуудаар нээлтийн үйл ажиллагаа оройн цагаар болох тусам дэлхий дээр гарч ирж буй шинэ технологийг үндэсний язгуур урлаг болон үндэсний бахархалтай хольсон маш сонирхолтой тоглолтууд тавигдах эх үүсвэр болж буй асар том ажил хэмээн бид бодож байна. Тиймээс наадмын нээлтийн тасалбараа авч амжаагүй хүмүүс оройн энтертайнмент тоглолтыг үзэх том боломж нээгдлээ.
Үндэсний их баяр наадмын оройн нээлт буюу 11-ний 22:00 цагт дахин тоглогдох нээлтийн тасалбарыг өнөө орой 20:00 цагаас эхлэн ticket.mn сайтаар худалдаалж эхэлнэ.
Тасалбарын үнэ: 79.000, 89.000, 99.000 төгрөг
С.ОТГОН
АДМИН








Нийгэм






