Монгол Улсын Их Хурлаас 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүх, соёл, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг батлан жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
Тэгвэл өнөөдөр “Улаанбаатар” цэнгэлдэх хүрээлэнд 60 м өндөрт 16.8 хэмжээтэй Төрийн далбааг мандуулах ёслол боллоо. Тус далбаа сууринаасаа үлээгчтэй тул үргэлж мандаж байхаар хийгджээ.
Төрийн далбаа мандуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөөдрөөс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монголчууд бидний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, монгол төрийн сүр хүч болсон Төрийн далбаа нийслэл хотноо өнө мөнхөд мандах боллоо. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
АДМИН








Нийгэм






