Dark Light
Нийгэм | 2024-07-10

Уралдаанч хүүхэд нь унасан азаргыг уяач нь өөрөө унаж түрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн аймгийн баяр наадам энэ сарын 07-ны өдөр буриад сурын харваагаар эхэлсэн. Баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр хурдан азарганы урлдаанаар үргэлжилсэн юм. 

Азарганы уралдаанд Матад сумын Г.Заанхүүгийн хээр азарга түрүүлсэн. Түрүү азаргыг том хүн унаж барианы зурхайд орж ирсэн нь олны анхаарлыг татсан. Хээр азарганы унаач хүүхэд нь унасан тул уяач нь өөрөө унаж барианд орсон нь энэ юм.

Харин аман хүзүүд Чулуунхороот сум СУА П.Гантөмөрийн хүрэн, айргийн гуравт Баян-Уул сум ААУ Б.Эрдэнэбулганы бор, айргийн дөрөвт Матад сум Э.Доржоогийн хул, айргийн тавд Хэрлэн сум М.Насанжаргалын бор азарга хурдалж уясан эзэн, унасан хүүхдээ баясгалаа.

Харин том хүн унаж барианд орж ирсэн хээр азаргыг түрүүлсэнд тооцох эсэхийг Аймгийн баяр наадам зохион байгуулах хурдан морины салбар хорооны комисс шийдвэрлэх аж. 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10