Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллана.
Өмнөх Засгийн газарт БОАЖ-ын Сайдаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ цаашид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдаар ажиллах С.Одонтуяад тамгаа хүлээлгэн өглөө. Тамга хүлээлцэх ёслолд Монгол Улсын Шадар Сайд Т.Доржханд оролцож, захирамжийг нь өнөөдөр (2024.07.10) гардуулан өгч, амжилт хүслээ.
АДМИН








Нийгэм






