Dark Light
Нийгэм | 2024-07-10

Бүсчилсэн хөгжил хариуцсан Шадар сайдаар С.Амарсайхан томилогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль,  тогтоолын төслүүдийг баталлаа. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж нэр бүхий 22 сайдыг томиллоо.  Бүсчилсэн хөгжил хариуцсан  Монгол Улсын Шадар сайдаар С.Амарсайханг томиллоо.

Түүний эрхэлсэн асуудлуудын хүрээнд;

-Бүсчилсэн хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт

-Чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого

-Стандарт, хэмжил зүйн асуудал

-Тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн асуудал,

-Гамшигаас хамгаалах асуудал

-Хойшлуулашгүй сэргээн босгохтой холбоотой шуурхай асуудал багтаж байна. МАН УИХ-ын сонгуульд оролцохдоо бүсчилсэн хөгжлийн концепцийг дэвшүүлсэн. Тиймдээ ч шинээр бүрдэж буй  Засгийн газартаа Бүсчилсэн хөгжлийг хариуцсан Шадар сайд томилох нь зүйтэй гэж үзжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10