Баяр наадмын үеэр хамгийн их маргаан дагуулдаг асуудал бол бөхчүүдийн допингийн асуудал юм. Энэ удаад допингийн шинжилгээг богино хугацаанд авч, бөхчүүдэд мэдээлэх ажлыг зохион байгуулах тухай холбогдох албаныхан илэрхийллээ.
Тодруулбал, Монголын допингийн үндэсний байгууллагаас Германы Дресден хотын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлнэ. Уг лаборатори сорьц хүлээн авснаас 48 цагийн дотор хэвийн болон сэжигтэй гэсэн хариу гаргах аж. Харин сэжигтэй хариу гарвал допингийн ямар төрлийн бодисыг хэрэглэсэн байна вэ гэдгийг 14-21 хоногийн дотор гаргах юм байна.
АДМИН








Нийгэм






