Dark Light
Нийгэм | 2024-07-10

ШҮДЛЭН: Ц.Дагвасүрэнгийн хул үрээ түрүү магнайд хурдаллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт болж байна. Энэ насанд 254 үрээ шандсаа сорихоор бүртгүүлсэн ч сэрвээний өндрөөр 113 үрээ хасагдсан. 

Ингээд төрийн наадамд торгон жолоогоо өргүүлэхээр 141 үрээ гарааны зурхайгаас эргэсэн. 

Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул үрээ түрүү магнайд хурдаллаа.

Аман хүзүүд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Гончинжавын Мөнхсайханы хээр үрээ

Айргийн гуравт Сүхбаатар аймгийн онгон сумын Төмөрхуягын Баярхүүгийн хээр үрээнүүд хурдаллаа. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10