Dark Light
Нийгэм | 2024-07-10

Мэлхий: Бусдад сайн үйлс хий

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 7-р сарын 11-ний өдрийн 12  ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Таныг дэмждэг, танд итгэдэг нөлөө бүхий хүн гарч ирнэ. Сэтгэл татсан бизнесийн шинэ төслийг ч танд санал болгож мэдэх юм. Аливаад ул суурьтай ханддаг таны хувьд сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргах хэрэггүй гэж зөвлөх байна. Бүсгүйчүүдийн хувьд өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагадаа эргэлзэн ямар нэгэн ашигтай зүйлээс татгалзахад хүрвэл олон туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг авч өөртөө туслаарай.

Үхэр: Уншсан номдоо хэт автаж түүнээсээ гарч чадахгүй хэсэг хугацааг өнгөрүүлнэ. Олон хоног бодож байсан зүйл тань биелэхэд ойрхон ирсэн байна. Бага зэргийн асуудлыг дэвэргэж, олонд дэлгэх хэрэггүй. Сэтгэл зовоосон аливаа зүйлийг та ганцаараа ч давж чадна. Өөртөө эмх цэгцийг бий болгож, аливаад хариуцлагатай хандахыг зөвлөж байна.

Ихэр: Таны амьдрал тэнцвэртэй байдалд хүрсэн байна. Ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндийн тал дээр анхаарахгүй бол болохгүй байж мэднэ. Ажил амьдралд олон янзын сайн муу зүйл хосолсон ч түүнийг боломжийнхоо хэрээр даваад гарах сэтгэлийн тэнхээ танд хэрэгтэй. Аз туршсан аливаа зүйлээс холхон байхыгзөвлөж байна. Таны хувьд нэлээд эрсдэлтэй алхам байх болно.

Мэлхий: Эхлүүлсэн ажил тань яах ийхийн зуургүй л дуусна. Та эрч хүчээр цэнэглэгдэж сэтгэл санаа өөдрөг хувийн амьдрал бүтэмжтэй байна. Ойр дотнын хүнийхээ төрсөн өдөр, эсвэл ямар нэгэн тэмдэглэлт үйл явдлын гэрч болж магадгүй. Та амьдралдаа мөрөөдөж байсан олон зүйлсийнхээ нэгээхэн хэсгийг биелүүлж магадгүй. Бусдад сайн үйлс хий.

Арслан: Эргэн тойрны хүмүүстээ гунигтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээс сэрэмжил. Хувь хүний хөгжил талаасаа хэн нэгний анхааралд өртөж магадгүй үе. Өмнө нь бодож байгаагүй үйл явдлын үр дүнд ажлаа сайн явуулж магадгүй. Эргэн тойрноос тань таатай санал санаачилга гарах болно. Танд өөрийгөө илэрхийлсэн хэнийг ч үл тоож, дорд үзэхгүй байхыг зөвлөж байна.

Охин: Таны ганцаарчилсан тоглолт бус хамтын хүчээр хийсэн зүйл тань амжилт дагуулах болно. Эд хөрөнгөний тал дээр төлөвлөсөн зүйл тань жаахан асуудалтай, саад ихтэй байх магадлалтай. Олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн бүтээн байгуулалтыг үгүйсгэж, үл тоох хэрэггүй. Танд ирээдүйг тань гэрэл гэгээтэй болгож мэдэх таатай үйл явдал тохиолдоно.

Жинлүүр: Сэтгэл санаа сайхан, гэгэлзсэн, догдолсон баяр баяслаар дүүрэн байна. Бүсгүйчүүд хайртай хүнтэйгээ маш сайхан харилцаатай, хайраар дүүрэн байна. Төлөвлөсөн ажлаа цалгардуулахгүй яг хугацаанд нь хийж гүйцэтгэхээр ханцуй шамлан ор. Ямар ч тохиолдолд түнш болон бусдад өгсөн амлалтдаа хүрч байхыг зөвлөж байна.

Хилэнц: Өөрөө өөртөө үнэлэлт дүгнэлт өгөх гэж хичээх хэрэггүй. Олны нүдэнд ил байх өдөр тул энэ үед хамгийн сайн үнэлгээг авахын төлөө хичээнгүйлэн зүтгэх хэрэгтэй. Төлөвлөөгүй зардал нь нэлээд чирэгдэл учруулж болзошгүй тул төсвөө аль болох хэмнэлттэй байлгахыг зөвлөж байна.

Нум: Амьдралын өдөр тутмын хэв маягийг өөрчлөх гэж хичээх тань үр дүнгээ өгнө. Бясалгал хийх нь таныг уурлаж, бухимдахгүй байхад сургахаас гадна тайван энэрэнгүй болгох болно. Ахимаг насны хүмүүс даралт ихсэх, зүрх өвдөх зэрэг эрүүл мэндийн асуудал тулгарч магадгүй. Сэтгэл санааны хямрал нь аливаа өвчний эхлэл гэдгийг мартаж болохгүй.

Матар: Хэт туйлширч бусдын хойно орох магадлал өндөр. Та хэн нэгний ятгалгад өртөх, ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийх, буруу ажлаа барьж авч болзошгүй. Ихэнх тохиолдолд бүсгүйчүүд идэвх чармайлт гаргаж эхлүүлсэн ажлынхаа араас тууштай зүтгэсний хариуг авна. Бодсон зүйл тань амжилт муутай болж ихэнх төлөвлөгөө тань нурж магадгүй.

Хумх: Таны төлөвлөсөн ажил санаснаар болж танд олон ажил ундрах болно. Таны хувьд их ажлын өдрүүд эхэлж байна. Шийдвэрлэх шаардлагатай зарим нэг ажлаа хойш тавь. Ажил хэргийн уулзалт гэрээ хэлэлцээр нь хэн нэгний буруутай үйлдлээс болж амжилтгүй болно. Хувийн амьдралдаа шинэ эргэлт хийхэд таатай үе. Залуус шинэ ажлын байртай болох, дэвшин суралцах зэрэгт таатай.

Загас: Томилолт, аялал зэрэг нь эртний төлөвлөж байсан зүйл ч гэлээ өнөөдөр замд гарахад туйлын тохиромжтой үе. Та ганцаараа байхыг илүүд үзэх бөгөөд хэн нэгэнтэй хамтарч ажиллах нь таны хувьд стресс бухимдлыг дагуулна. Энэ нь зөвхөн таны сэтгэл санааны байдалтай шууд холбоотой тул хэн нэгнийг буруутгах гэсний хэрэггүй. Хэрүүл маргааныг дэвэргэж хурцатгах хэрэггүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10