Dark Light
Нийгэм | 2024-07-10

Монголын чөлөөт бөхийн хүндэт эрхмүүд төрийн одон медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Чөлөөт бөхийн холбооноос нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд одон, медаль хүртээлээ. 

Шагналыг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан гардууллаа. 

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН: 

Оюунбилэгийн Пүрэвбаатар- Тэрээр 1987 оноос эхлэн чөлөөт бөхийн спортоор хичээллэж 1993-2007 онд Үндэсний шигшээ багийн тамирчин, 2007-2012 онд “Олимп” сургуулийн багш, дасгалжуулагч, 2012-2016 онд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. 

ДАШТ-ий хошой мөнгө, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын аварга, Дэлхийн цомын АШТ-ий хүрэл, олон улсын гранпри тэмцээний 10 удаагийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин. 

Адуучийн Баасанхүү- Тэрбээр 1989 оноос эхлэн бөхийн чөлөөт барилдааны шүүгчээр ажиллаж 1991 онд Улсын шүүгч, 1992, 1994, 1995 онуудад Олон улсын III, II, I зэргийн шүүгч болж, улмаар 1996 онд “Олон улсын шилэгдмэл шүүгч”-ийн шагналтай. 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10, Дэлхийн болон Тивийн цомын тэмцээнд 4, Азийн наадам ба Азийн аварга шалгаруулах тэмцээнд 16, Дэлхийн хүүхдийн наадамд буюу Зүүн Азийн наадамд 2 удаа тус тус шүүгчээр ажиллаж байв. 

Бямбажавын Жавхлантөгс- Бөхийн чөлөөт барилдааны Монгол улсын аваргаар 1977, 1978, 1980, 1981, 1982 онуудад 48 кг-д нэг удаа 52 кг-д 4 удаа шалгарч байсан. Эх спортоор хичээллэх хугацаандаа Олон улс, улс, хотын чанартай тэмцээнүүдээс 50 гаруй медаль хүртэж, 1979, 1981, 1982 оны Дэлхийн аваргын тэмцээнд оролцож байжээ.

АЛТАН ГАДАС ОДОН:

Цэрэнбалтав Давааболд- Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2001 онд зохиогдсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын тивийн аваргын анхны медалийг эх орондоо авчирч байжээ. 

Тэрээр тамирчин хүний тэсвэр хатуужлыг үеийнхээ тамирчдад үлгэрлэн эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өргөхөд жинтэй хувь нэмэр оруулсан тамирчин юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10