Dark Light
Нийгэм | 2024-07-10

Бутаны хаан Чингис хаан Үндэсний музейд зочлов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн  Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Ванчук-ийн төрийн айлчлал үргэлжилж байна.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжин Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нар Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр зочиллоо. Тэднийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Чулуун угтан авч, музейн танхимуудаар зочлуулан тайлбар хийв.     

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамт музейн танхимуудаар зочилж, үзмэрүүдтэй танилцаад, Чингис хаан Үндэсний музейн "Хүндэт дэвтэр"-т  сэтгэлийн үгээ бичиж, гарын үсгээ зурсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10