Dark Light
Нийгэм | 2024-07-10

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарыг урамшууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн ерөнхий боловсролын 12 дугаар ангийг 830 сурагч төгсөж, энэ хичээлийн жилд Элсэлтийн ерөнхий шалгалтыг 802 сурагч өгч 6 сурагч 800 оноо авсан билээ. 

Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцож 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарыг хүлээн авч уулзан, баяр хүргэж урамшуулдаг уламжлалтай. 

Өнөөдөр (2024.07.10) Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын Хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадам, Дорнод аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хороо болон Аж үйлдвэржилтийн бодлогын хорооны гишүүн М.Бадамсүрэн, Аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ёл Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан суралцагчид болон бэлтгэсэн багш нарт батламж гардуулав. 

Долоодой сургуулийн 12а сурагч Б.Золбаяр Математик -800, Физик-800, Англи хэл-800, 

Шинэ хөгжил сургуулийн 12б ангийн сурагч А.Батням Нийгэм судлал-800, 

Тавдугаар сургуулийн 12б ангийн сурагч Г.Үүрцайх Нийгэм судлал-800, 

Наймдугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Эрдэнэцацралт Англи хэл-800 авч тус бүр 1,0 сая төгрөгийн урамшуулал олгосон юм. 

Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн Долоодой сургуулийн Математикийн багш Ц.Алдармаа, Долоодой сургуулийн Англи хэлний багш О.Отгонзул, Долоодой сургуулийн Физикийн багш Б.Нямжав,, Шинэ хөгжил сургуулийн Нийгэм судлалын багш Н.Ган-Эрдэнэ, Тавдугаар сургуулийн Нийгэм судлалын багш У.Гантуяа, 8 дугаар сургуулийн Англи хэлний багш Б.Баттуяа нарт тус бүр 1,0 сая төгрөгийн урамшууллыг олгож, батламж гардууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10