Dark Light
Нийгэм | 2024-07-10

А.Энхмэндийг "Баатар одон"-гоор шагналаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын  Аврах ангийн аврагч-холбоочин, ахлах ахлагч А.Энхмэнд Олон улсын иргэний хамгаалалтын "Баатар одон"-оор шагнагдлаа. 

Ахлах ахлагч А.Энхмэнд нь Онцгой байдлын албанд 20 шахам жил үүрэг гүйцэтгэж, 900 гаруй эрдэнэт хүний амь насыг аюулт үзэгдэл, ослоос авран хамгаалсан мэдлэг, ур чадвартай, дадлага туршлагатай аврагч юм. 

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарын Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг, олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм. Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм.ОУИХБ-аас Иргэний хамгаалалт, гамшгаас хамгаалах үйлсэд идэвх зүтгэл, эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, онцгой хувь нэмрээ оруулсан алба хаагчийн гавьяат үйлсийг үнэлэн урамшуулах зорилгоор тус байгууллагын “Баатар одон”-г 1997 оноос гишүүн орнуудын хүрээнд олгож эхэлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10