Dark Light
Нийгэм | 2024-07-11

Баруун чиглэлийн орон нутгийн замуудад ачаалал ихтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баруун чиглэлийн орон нутгийн замуудад тээврийн хэрэгслийн тоо их, хөдөлгөөний хурд удааширсан, цуваа үүссэн нөхцөл байдалтай байна.

Улаанбаатар-Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Хөвсгөл чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Лүн, Баянцогт, Баянчандмань сумын чиглэлд гарах хөдөлгөөн их, тээврийн хэрэгслийн хурд удааширсан, цуваа үүссэн байдалтай;

Улаанбаатар-Дундговь, Өмнөговь чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалал хэвийн;

Эмээлт, Баруунтуруун, Налайхын шалган нэвтрэх цэгүүдэд хотоос гадагш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн байна. 

Энэ өдөр олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах 67 байршилд 182 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10