Dark Light
Нийгэм | 2024-07-11

Хилэнц: Хайртай хүмүүстээ сэтгэлийн таашаал бэлэглэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 7-р сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хамгийн дотнын хүнээсээ гэнэтийн бэлэг авч баяр хөөрөөр дүүрэн өглөөг угтах болно. Танд учирсан сэтгэл санааны уналт нь энэхүү гэнэтийн үйлдлээр цэлмэж, урьдын бараан үе алга болно. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж тохиох ч таны хувьд түүнийг айдас дүүрэн хүлээж авч магадгүй. Амжилт ололт нь зөвхөн таны хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрөөс шалтгаална.

Үхэр: Эрүүл мэндийн байгууллага, олон нийттэй харилцдаг хүмүүсийн ажлын ачаалал нэмэгдсэнээс үүдэлтэй зарим нэг асуудал гарч болзошгүй. Таны ойр дотнын хүмүүст хайр халамж дутагдаж байгааг мэдрэх болно. Хувь хүнийхээ үүднээс бусдын үгийг зөвлөгөө мэт хүлээж авах нь танд шийдвэр гаргахад ихээхэн дөхөм болно.

Ихэр: Нөхцөл байдал, нийгэм нь таныг өөрийн бүтээсэн баялгаа, бүтээсэн зүйлээ үгүй хийхэд хүргэж болзошгүй. Та бүх бололцоогоороо тэмцээд ч нэгэнт оройтсон байх болно. Танд сэтгэлийн амарлингуй, тайвшрал хэрэгтэй тул сүм хийд, өргөл мөргөлийн газраар очиж залбирч мөргө, хэн нэгнийг уучлах, гомдоосон бол өршөөл эрэх сэтгэл бий болно.

Мэлхий: Худалдаа наймаа эрхлэгчдэд ашиг орлогоо өсгөж чадахуйц мэргэн санаа бодол орж ирнэ гэж одод танд зөгнөж байна. Гэвч өөрийн бодлоо бодит болгож чадах эсэх нь зөвхөн танаас шалтгаална гэдгийг санаарай. Таны хувьд худалдаа наймаа хийхдээ, өөрийн үг яриандаа анхааралтай, хянуур байхыг зөвлөж байна. Таны өмнө танаас илүү хүчтэй, гүйлгээ ухаантай хүн байгаа гэдгийг санаарай.

Арслан: Гялалзсан амжилттай үе гэнэт ирж, аз ивээнэ гэж найдах хэрэггүй. Харин ч санасан сэдсэн зүйл бүтэхгүй байсан ч сэтгэлээр унах хэрэггүй. Зарчимтай бөгөөд эрс шийдэмгий байхгүй бол тээнэгэлзсэн, дүлгэнэсэн байдал таагүй нөхцөл байдлыг бий болгож мэднэ. Олон хүний өмнө гарч өөрийгөө илэрхийлэх шаардлага үүснэ.

Охин: Бүх зүйл тань таны төсөөлж байгаагаас илүү бүтэмжтэй байж аливаа толгой эргүүлсэн нөхцөл байдлаас өөрт ашигтайгаар гарч чадна. Гарт баригдаж, нүдэнд харагдахуйц бүтээлч ажлуудаа голчлон барих нь энэ өдрийн таатай хандлагын үр дүнгээр амжилттай байх болно. Тархи толгой, сэтгэцэд нөлөөлөхүйц хорт зүйлсээс хол байсан нь дээр.

Жинлүүр: Хариуцлагатай ажилд анхаарал болгоомжтой байж мэргэжлийн үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй байгаарай. Хэрэв та олныг удирдан залдаг, тэдний нүдний өмнө байдаг бол хэт дэгжин, олны анхаарал татсан хувцаснаас татгалзах мөн хэт түрэмгийлэх болон өөрийнхөөрөө аашлах нь таны үнэлэмжийг бууруулна гэдгийг санаарай.

Хилэнц: Хэрэв хол газар явж юм үзэх гэж байгаа бол ганцаараа биш туршлагатай хүмүүстэй хамт авч яваарай. Өмнө хийж үзээгүй зүйлээ хийх зориг, итгэл ундарч байгаа ч аз сорих таны хийх зүйл биш байна. Ойр дотнын хүмүүсийнхээ гайхширлыг төрүүлэх алхам хийх болно. Энэ өдөр өөртөө сэтгэл хангалуун байх тул бүх зүйл бүтэмжтэй мэт санагдана. Хайртай хүмүүстээ сэтгэлийн таашаал бэлэглэ.

Нум: Хамт олон дунд өөрийн нэр хүндийг унагахгүйн тулд харилцааны соёл, үг даах чадвартай байх хэрэгтэй. Таны ажил хэрэгч зан байдал, асуудлыг тогтсон дэг жаягт баригдалгүй өөрийн зөв гэж бодсоноор шинэлэг аргаар шийдвэрлэдэг байдал тань ажил үйлсийг бүтэмжтэй амжилттай болгож чадна. Зарим тохиолдолд хамтрагчийнхаа саналыг өөрийн бодлоос илүүд үзэх нь оновчтой байх болно.

Матар: Өөртөө итгэлтэй, шийдэмгий, зоригтой байх нь эргэн тойрны хүмүүсийн анхаарлыг татаж тэдний дунд нэлээд таатай сэтгэгдлийг үлдээж чадна. Дур булаам бүсгүйчүүд нийгэмд болон салбартаа гялалзсан амжилтыг үзүүлж олон шинэ шинэ боломжийг олж харна. Мөнгө санхүү ихээхэн дагуулж мэдэх төсөл нь төлөвлөж байснаас тань өөрөөр хэрэгжиж мэднэ.

Хумх: Амьдралынхаа мөч хором бүхнээс таашаал авахыг хичээ. Болохгүй зүйлийг дэвэргэн бодох, жижиг сажиг асуудлыг зохицуулж чадахгүй зүдрэх нь таныг ядрааж, стрессдүүлэхээс цаашгүй тул аль болох сайн сайхныг бодож, мөрөөдөж амьдралаа гэрэл гэгээтэйгээр хараарай.

Загас: Сүүлийн үед хийсэн томоохон наймааны үр ашгийг үзэхийн тулд танаас багагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах болно. Төрөл бүрийн салбарт хүч үзэх хүсэл төрөх ч танд хөрөнгө мөнгөний хүрэлцээ муугаас гадна танд зориг бас дутах болно. Таны хувийн амьдралд гэнэтийн санаандгүй мэдээ мэдээлэл ирж магадгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10