Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын их насны морьд барианд орлоо.
Ховд аймгийн Чандмань сумын уугуул Батчулууны Ерөөлтийн халтар түрүүлж, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Чинзоригийн Дөлгөөн халтар аман хүзүүдэж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, "Шунхлай" группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халиун айргийн гуравт, Архангай аймгийн Хотонт сумын уугуул Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн Урагшаа халзан айргийн дөрөвт, Улаанбаатар хот, Налайх дүүргийн харьяат Цогнойжамцын Даваагийн хээр айргийн тавд тус, тус хурдаллаа.
Эх сурвалж: Тодмагнай.мн
АДМИН








Нийгэм






