Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг нарын урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нар гэр бүлийн хамтаар манай улсад айлчилж байгаа билээ. Тэрээр өчигдөр Чингис хааны музейд зочилж сэтгэгдлээ үлдээсэн бол өнөөдөр Төрийн их баяр наадамд оролцож сур харвааны асраар зочилж, сур харвалаа.
Үүний дараа Монгол улсад айлчилж буй сэтгэгдлээ илэрхийлж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр,
"Монгол Улсад урьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гүнээ талархаж байна. Мөн Монголын ард түмэнд маш их баярлалаа гэж хэлье. Өөрийн нутгийн "Таши дэлэг" гэх үгээр баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье.
Бага наснаасаа нум сумаар харвадаг байсан тул хийдэг зүйлээ л хийсэн мэт санагдлаа. Монгол Улсыг "Найз аа" гэж дуудахдаа баяртай байна. Монголчуудыг Чингис хааны үр удам гэдгийг нь бүх зүйлээс мэдэрч байна. Тиймээс Монгол Улсад маш их хайртай байж, сайн найзаа гэж хүндэтгэн бодох болно" гэв.
АДМИН








Нийгэм






