Dark Light
Нийгэм | 2024-07-12

Үндэсний их баяр, наадмаа согтууруулах ундаагүй тэмдэглэхийг уриаллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баяр наадмын өдрүүдэд /2024.0711-12-ны хооронд/ Цагдаагийн байгууллагад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9400 дуудлага, мэдээлэл ирүүлснээс эрүүлжүүлэгдсэн 188, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хохирол учруулсан 15, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 зөрчил, гол усанд эндсэн 3 хэрэг бүртгэгдсэн байна.

Иргэд Үндэсний их баяр, наадмаар архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, үүний улмаас бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, архины хордлогод орох, халуун өдөр харвах, гол усанд эндэх зэрэг эрсдэлийг дагуулж байна. Бид түүх, ёс заншил, уламжлалаа үр хүүхдэдээ таниулах зорилготой тэмдэглэдэг. Иймд Үндэсний их баяр наадмаа архи, согтууруулах ундааны зүйлсээс татгалзахыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10