Dark Light
Нийгэм | 2024-07-12

Үер бууж айл, өрх усанд автах, автозамын хөдөлгөөн боогдох эрсдэлтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу долдугаар сарын 12-ны өдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар хур бороо ихтэй байхыг цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Ихэнх гол, мөрөн үерийн аюултай түвшнийг давж, үерлэх эрсдэлтэй байна. Тухайлбал өчигдөр /2024.07.11-ний өдөр/ Архангай аймагт хүчтэй аадар бороо орж, Увс-Завхан чиглэлийн авто замд үер бууж, замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан, мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн нутагт үерийн далан сэтэрч, айл өрх усанд автсан зэрэг нөхцөл байдлууд үүсэж Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын байгууллагууд хамтран шуурхай арга хэмжээ авч ажиллав. 

Иймд аян замд яваа иргэд, наадамчин олон та бүхэн цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10