Dark Light
Нийгэм | 2024-07-12

7 аймгийн арслан улсын начны болзол хангалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тавын даваанд аймгийн арслан Т.Сайханжаргал улсын гарди Гончигдамбаар тав давж начин цолны болзол хангалаа. Аймгийн арслан Д.Төрболд улсын заан Д.Анараар тав давж улсын начин цолны болзолд хүрлээ. Улсын харцага Б.Зоригтбаатар нутгийн дүү аймгийн арслан Э.Мөнхжаргалд тахимаа өглөө. Ингэснээр аймгийн арслан Э.Мөнхжаргал начны болзол хангалаа. Улсын харцага Х.Гантулга аймгийн арслан Т.Довчинсэмбээд өвдөг шороодов. Аймгийн арслан Т.Довчинсэмбээ улсын начны болзол хангалаа. Аймгийн арслан Л.Энхсаруул аймгийн арслан Ц.Төмөрцоожийг давж начин цолны болзол хангалаа. 

Энэ жилийн наадмаар бөх сонирхогчдын дунд улсын цолонд ойрхон нэрлэгдээд байсан цэргийн арслан Г.Жамбалдорж аймгийн арслан Г.Дармаажанцанд өвдөг шороодлоо. Ийнхүү Г.Дармаажанцан улсын начны болзол хангав. 

Аймгийн арслан М.Амарсанаа улсын заан Б.Бат-Өлзийгөөр тав давж начин цолны болзол хангалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10