Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зургаагийн давааны ам авч эхэллээ.
Зургаагийн даваанд даян аварга Н.Батсуурь улсын заан Б.Пүрэвсайханыг, улсын аварга П.Бүрэнтөгс шинээр начин цолны болзол хангасан М.Амарсанааг, улсын аварга О.Хангай начин цолны болзлыг хангаад байгаа Д.Төрболдыг, улсын арслан Б.Орхонбаяр шинэхэн начны цолыг хангаад буй Г.Дармаажанцанг, улсын заан Г.Лхагвагэрэл шинэ начны болзол хангасан Т.Сайханжаргалыг, улсын харцага Г.Ганхуяг начны болзол хангасан Т.Довчинсэмбээг, улсын начин Д.Хүдэрбулга шинэхэн начин цол хангаад буй Л.Энхсаруулыг тус тус амлалаа. Харин зургаагийн даваанд улсын начин Э.Ууганбаяр, начны болзол хангаад буй Э.Мөнхжаргал нар туналаа.
АДМИН








Нийгэм






