Dark Light
Нийгэм | 2024-07-12

Э.Ууганбаяр харцага цолны болзол хангалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зургаагийн даваанд улсын начин Э.Ууганбаяр шинэхэн начны болзол хангасан Э.Мөнхжаргалыг давж улсын харцага цолны болзол хангалаа. Даян аварга Н.Батсуурь улсын заан Б.Пүрэвсайханыг амлан авч, зургаагийн давааг авав. Түүний амлан авсан Б.Пүрэвсайхан заан бэртлийн улмаас барилдсангүй. 

Улсын аварга П.Бүрэнтөгс шинэхэн начны болзол хангасан М.Амарсанаагаар зургаа давлаа. Улсын арслан Б.Орхонбаяр шинэхэн начны болзол хангасан Г.Дармаажанцангаар зургаа давж шөвгийн наймд шалгарлаа. 

Улсын начны болзол шинээр хангаад байсан Т.Сайханжаргал улсын заан Г.Лхагвагэрэлээр зургаа давж, харцага цолны болзол хангалаа.

Улсын харцага Г.Ганхуяг начны болзол хангасан Т.Довчинсэмбээгээр зургаа давж цолоо батлав.

Улсын начин Д.Хүдэрбулга шинэхэн начны болзол хангаад байсан Л.Энхсаруулыг зургаа давж, харцага цолны болзол хангалаа. 

Улсын аварга О.Хангай начны болзол хангасан Д.Төрболдтой 44 минут барилдсаны эцэст давлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10