2024 оны 7-р сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өмнө мөрөөдөж байсан томоохон ажил тань гайхалтай үр дүн авчрах магадлал өндөр байна. Та өөртөө бүрэн итгэлтэй байж хийж буй зүйлдээ сэтгэлээ зориулахыг од эрхэс танд зөвлөж байна. Амарч тухлахаасаа илүүтэй тархиа ажиллуулж илүү их боломжийн төлөө ур ухаанаа уралдуул. Таны өмнө амжилтын маш том хаалга нээлттэй байна.
Үхэр: Хайр дурлалын хувьд эрчүүд илүү гайхамшигтай аз жаргалтай байх магадлалтай. Сэтгэл санааны байдлаас болж ямар ч ажлыг хийж, ямар ч хүнд туслахад бэлэн хөнгөн сэтгэлтэй байна. Бүсгүйчүүдийг жижиг сажиг худалдан авалтууд сэтгэлийг нь сэргээж, аз жаргалыг мэдрүүлнэ. Үр хүүхдэдээ тавих халамж, анхаарлаа улам илүү болгохыг зөвлөж байна.
Ихэр: Өөртөө итгэлтэй, хөдөлмөрч хүмүүсийг од гараг ивээлдээ авна. Тэдний уужуу ухаан, даруу төлөв байдал нь нэр хүндийг нь өсгөөд зогсохгүй материаллаг байдлыг нь сайжруулна. Өмнөө тавьсан томоохон зорилтуудаа дэс дараатайгаар биелүүлэхэд бүхий л сэтгэлээ зориулж, сэтгэл шулууд. Шийдэмгий байхыг зөвлөж байна.
Мэлхий: Манлайлагч, гүйлгээ ухаан сайтай, түргэн сэтгэдэг гэх мэт чадвараа ашиглан ямар ч салбарт амжилттай ажиллаж, албаны болон хувийн амбицаа нэмэгдүүлнэ. Гэр бүл төлөвлөлтийн талаар сүүлийн үед маш ихээр бодох болсон хүмүүсийн хувьд өөрт тохирох нэгнээ олоход тийм ч хэцүү биш байна. Шинэ танилтай нухацтай хандаж, түүнтэй нэгэн үдшийг халуун яриа өрнүүлэн өнгөрүүлээрэй.
Арслан: Олон хүмүүсийн анхаарлын төвд байж, харилцан ашигтайгаар үйл ажиллагаагаа төлөвлөх үе. Нөлөө бүхий хүмүүстэй чухал сэдвээр нухацтай ярилцах бололтой. Олны дунд цагийг өнгөрүүлбэл танд суралцах зүйл их, ашигтай зөвлөгөө арвин байх болно. Гэр бүлдээ цаг гарган, өөрийн хайр халамжийг тавиарай.
Охин: Ажил хэргийн аливаа асуудлыг өчигдөрт нь үлдээ. Бодол санаагаа төвлөрүүлэн хамтрагчийнхаа гаргасан санааны тухай эргэцүүл, хэрэгжүүлэх боломж байгаа эсэхийг судал. Уурлаж бухимдсан, сэтгэлийн хөөрөл ихтэй хүмүүсээс аль болох зайгаа барихыг зөвлөж байна. Сэтгэл санаагаа амгалан тайван байлгаж, гуньж гутрахгүй, өөдрөг бай.
Жинлүүр: Багаар ажиллах, группийн уулзалт, аялал зохион байгуулахад таатай. Бүсгүйчүүд дуртай зүйлээ хийж, олны дунд бужигнаж өнгөрүүлэхийг хүснэ. Тэдний хувьд амьдралдаа нэгэн шинэ хуудсыг нээхээр, адал явдал идэвхтэй хайна. Харин эрчүүд гэртээ байх хугацаагаа юунаас ч илүү үнэтэй мэт санаж буйдангаасаа салахгүй бүтэн өдөржин амарна.
Хилэнц: Эрүүл мэндийн зарим асуудал гарч ирнэ. Энэ нь ихэвчлэн ахмад хүмүүст хамаатай байж магадгүй. Ойр дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг сайн сонс. Түр хугацааны саад бэрхшээлээс болж сэтгэлээр унаж болохгүй. Гэр бүлийн бүхий л харилцаанд маш хариуцлагатай хандахыг зөвлөж байна.
Нум: Материаллаг байдлаа сайжруулах тал дээр ихээхэн анхаарч, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, байр, машин, газар худалдан авах талаар судална. Гэвч таны нүдэнд гарц биш бэрхшээл л илүү ихээр харагдаж урам зоригоо бууруулна. Сэтгэлийг тань хамгийн ихээр ойлгодог найз нөхдийн дэмжлэг, зөвлөгөөг авахад илүүдэхгүй.
Матар: Бизнесийн салбартаа аль хэдийнээ хөлөө олчихсон хүний хувьд өөр илүү ямар боломж байгааг судлах ч бусад бараа үйлчилгээний тал дээр өөрөөс шалтгаалаагүй бага зэргийн асуудал тулгарч болзошгүй. Төрийн байгууллага хувийн хэвшил хоёрын дунд томоохон өрсөлдөөн бий болох магадлалтай. Гэвч ялахын төлөө шүд зуун тэмцэх шаардлагагүй. Байдал аяндаа намжиж эргээд хэвийн горимд шилжинэ.
Хумх: Бүхий л зүйлд сэтгэлийн хөөрлөөр бус бодит байдлаа эрүүл ухаанаар харж ухаалгаар хандвал аливаа саад бэрхшээл, таагүй зүйлээс хол байж чадна. Материаллаг байдлаа сайжруулах тал дээр дорвитой арга хэмжээ авна. Мөн эд хөрөнгөтэй болох нь таны ойрын хүслүүдийн нэг тул гэр бүлийн хүнтэйгээ сайтар ярилцаж зөв сонголт хий. Боломжит өдөр өнөөдөр байх болно.
Загас: Та хуримтлуулсан мөнгө, эсвэл ажлын хөлсөө юунд зарцуулах талаар сайтар тооцоол. Ямар ч төлөвлөөгүй, хэрэггүй зүйл төлөвлөх хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Шинээр бий болсон холбоо харилцаа тань таны ажилд ихээхэн дэмжлэг туслалцаа болж, таныг амьдралыг өөр нүдээр харах толь болно.
АДМИН








Нийгэм






