Дорнод аймаг байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадмын азарганы уралдааны үеэр Матад сумын уяач Г.Заанхүүгийн хээр азарганы унаач хүүхэд замдаа унасан. Улмаар уяач Г.Заанхүү өөрөө унаж, түрүүлсэн юм.
Энэ нь Улсын их баяр наадамд том хүн унаж түрүүлсэн анхны тохиолдол болсон.
Том хүн унаж түрүүлүүлсэн тул түрүү морьд тооцох эсэхийг Дорнод аймгийн Хурдан морины комисс хэлэлцэн шийдэхээр болсон тухай бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Хурдан морины комисс шийдвэрээ гаргаж, Г.Заанхүүгийн хээр азаргыг түрүүлсэнд тооцож түрүү морины бай шагналыг өнөөдөр гардуулжээ.
АДМИН








Нийгэм






