Dark Light
Нийгэм | 2024-07-12

Шагай харвааны шилдгүүд тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын насан хүрэгчдийн шагайн харвааны медалийн төлөөх тоглолтууд дууссан байна.

Насанд хүрэгчдийн багийн харвааны тэмцээнд 97 багийн 776 харваач цэц, мэргэнээ сорин өрсөлдсөнөөс:

1. Тэргүүн байр – Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Сундуйсүрэнгийн Ямааранз ахлагчтай Архангай аймаг, АПУ ХК, Алдар спорт хорооны баг

2. Дэд байр – Аймгийн Гоц мэргэн Дамдиндоржийн Билгүүн ахлагчтай Сүхбаатар аймаг, Алтан арвай ХХК-ийн баг

3. Гутгаар байр - Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Батбаярын Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн Номт Даншиг Хеттрик группын баг

4. Дөтгөөр байр - Монгол улсын Мэргэн Цогтсайханы Цэнд ахлагчтай Төв аймгийн Бүрэн сумын баг

5. Шагналт байрт

– Монгол Улсын Гарамгай мэргэн Чойжилын Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймаг, Алтанговь транс ХХК-ий баг

- Аймгийн гоц мэргэн Дагвасамбуугийн Чинцогт ахлагчтай Дорноговь аймаг, Их говь энержи ХХК -ий баг

- Монгол Улсын Мэргэн Лхагважавын Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймаг, Шонхор баг

- Монгол Улсын Мэргэн Гончигдоржийн Наранбат ахлагчтай Өвөрхангай аймаг “Гуа Орд” ХХК-ий баг тус тус шалгарлаа.

Ахмадын багийн харвааны тэмцээнд нийт 24 багийн 192 ахмад харваачид өрсөлдсөнөөс

1. Тэргүүн байр – Ахмад харваач Доржбалдангийн Бямбадагва ахлагчтай Дархан-Уул аймгийн баг

2. Дэд байр – Монгол Улсын Харьшгүй мэргэн Жамьянгийн Чулуун ахлагчтай Сүхбаатар аймгийн баг

3. Гутгаар байр – Монгол Улсын Дархан мэргэн Давдын Хүрэлсүх ахлагчтай Төв аймгийн баг

4. Тусгай байр – Монгол Улсын Гарамгай мэргэн Тогтохбуянгийн Базарханд ахлагчтай Улаанбаатар хотын Баянгол дүүргийн багууд тус тус шалгарав.

Өсвөрийн багийн харвааны тэмцээнд нийт 10 багийн 80 өсвөрийн харваачид өрсөлдсөнөөс

1. Тэргүүн байр – Д.Эрдэнэбаатар ахлагчтай Дорноговь аймаг, Номт даншиг Хеттрик группын баг /2 жил дараалан түрүү хүртэж байгаа/

2. Дэд байр – Э.Энхбат ахлагчтай Өвөрхангай аймаг, Өв алтан аргай Шонхор баг

3. Гутгаар байр – Б.Төртүвшин ахлагчтай Өмнөговь аймаг, Алтанговь транс ХХК-ийн баг

4. Тусгай байр – О.Насанбат ахлагчтай Дундговь аймгийн Дэрэн сумын баг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10