Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймаг нийслэлийн нийт 686 харваач Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд цэц мэргэнээ сорилоо.
Тамирчдаас Баян-Өлгий аймгийн харьяат, улсын гоц харваач Н.Алтансүх 40 сумаас 37 сум оносон амжилтаар төрийн наадамд түрүүлж Монгол Улсын мэргэн цол, эмэгтэйчүүдээс Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 38 онож гурав дахь удаагаа түрүү харваачаар тодорч, даяар дуурсах мэргэн цол хүртлээ.
Харваачдад Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгож, үнэмлэх гардууллаа.
АДМИН








Нийгэм






